“Баялаг говь” ХХК · 2006 оноос

Барилга, шугам сүлжээ, автоматжуулалт

Иж бүрэн барилгаас ус түгээх байрны “АВТОХУДАГ” смарт тоног төхөөрөмж, СКАДА систем хүртэл. Өөрийн инженерийн баг, үйлдвэр, засвар үйлчилгээтэй нэг түнш.

Шугам сүлжээний траншейд экскаватор болон Баялаг говийн ажилтан хэмжилт хийж байна
Барилга угсралт
АВТОХУДАГ v6.0 ухаалаг төхөөрөмж — дэлгэц дээр “Картаа уншуулна уу”
АВТОХУДАГ v6.0
Баялаг говийн инженер автоматжуулалтын самбарт хэмжилт хийж байна
Автоматжуулалт
жилийн туршлага
20
АВТОХУДАГ-аар тоноглосон худаг
1400+
инженерийн шугам сүлжээ*
9000м
иж бүрэн барилга*
6

* 2010–2022 оны гүйцэтгэл

Бидний шийдэл

Хоёр чиглэл. Нэг хариуцлагатай баг.

Талбайн угсралтын ажил болон ухаалаг тоног төхөөрөмжийг нэг компани хариуцдаг тул угсралтаас засвар үйлчилгээ хүртэл нэг дороос шийдэгдэнэ.

Шилэн болон хавтан фасадтай барилгын гадна талын угсралт 01

Барилга ба инженерийн шугам сүлжээ

Иж бүрэн барилга, дулаан, ус, цахилгаан, холбооны шугам сүлжээний угсралт, шинэчлэл.

  • Иж бүрэн барилга угсралт
  • Дулаан, цэвэр усны гадна болон дотор шугам
  • Цахилгаан, холбооны шугам сүлжээ
  • Контейнер худгийн барилга, засвар
Дэлгэрэнгүй үзэх
АВТОХУДАГ усны төвөөс ус авч буй иргэд 02

Тоног төхөөрөмж ба автоматжуулалт

Тоног төхөөрөмж, програм хангамжаа өөрсдөө хөгжүүлж, үйлдвэрлэж, суурилуулдаг.

  • “АВТОХУДАГ v6.0” ухаалаг худаг
  • Усны төв, RO шүүлтүүр, эко байр, ATM
  • СКАДА ба диспетчерийн удирдлагын систем
  • Мобайл апп, карт, борлуулалтын дараах үйлчилгээ
Дэлгэрэнгүй үзэх

01Барилгын шийдэл

Шугам сүлжээнээс иж бүрэн барилга хүртэл

Ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр барилга угсралт, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгдөг.

  • Иж бүрэн барилга угсралт

    Эмнэлэг, дулаан дамжуулах төв, амины орон сууцны барилгыг бүрэн барьж хүлээлгэн өгсөн.

  • Инженерийн шугам сүлжээ

    Дулаан, цэвэр усны магистраль болон дотор шугам, цахилгаан, холбооны сүлжээний угсралт, шинэчлэл.

  • Контейнер худгийн барилга

    Өөрийн худгийн барилгын үйлдвэрт бэлтгэж, талбайд краннаар байрлуулж угсарна.

  • Засвар, шинэчлэл

    Ус түгээх байрны барилгын засвар, инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил.

Барилгын ажлын санал авах
Өрхийн эрүүл мэндийн төвийн шилэн болон хавтан фасадтай барилга, орчны тохижилт
Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга
Траншейд шугам хоолой угсарч буй хоёр ажилтан
Шугам сүлжээний угсралт
Хамгаалалтын хувцастай ажилчид төмөр бетон хавтан угсарч байна
Төмөр бетон угсралт

2010–2022 оны гүйцэтгэл

иж бүрэн барилга
6
Эмнэлэг 3 · Дулаан дамжуулах төв 1 · Амины орон сууц 2
инженерийн шугам сүлжээ
9000м
18 байршилд угсралт, автоматжуулалт, шинэчлэл
контейнер барилга
27
Ус түгээх байрны контейнер барилга угсралт
худгийн барилгын засвар
25
Ус түгээх байрны барилгын засварын ажил

Талбайгаас

  • Экскаватор талбай бэлтгэж байна
    Газар шорооны ажил
  • Траншейд тавьсан дулаалгатай шугам хоолой
    Шугам хоолойн угсралт
  • Каска өмссөн угсрагч арматур чангалж байна
    Арматур, хаалтын угсралт
  • Краны тусламжтай бетон хавтан зөөж байна
    Краны ажил
  • Ус түгээх байрны шинэ барилга
    Ус түгээх байр
  • Дулааны шугам, хаалт арматур
    Дулааны шугам, хаалт
  • Хоёр краны тусламжтай контейнер худгийн барилгыг байрлуулж байна
    Контейнер байршуулалт
  • Орон сууцны дэргэд бетон шахуурга ажиллаж байна
    Бетон цутгалтын ажил

02Тоног төхөөрөмжийн шийдэл

Өөрсдөө хөгжүүлж, өөрсдөө үйлдвэрлэдэг

2015 оноос хөгжүүлж эхэлсэн “АВТОХУДАГ” платформ өнөөдөр алслагдсан сум, орон нутгийн цэвэр усны хүртээмжийг технологиор шийдэж байна.

аймаг
21
харилцагч
317
тоноглосон худаг
1400+
усны карт
464668
системийн хэвийн ажиллагаа
98.9%
АВТОХУДАГ v6.0 ухаалаг төхөөрөмжийн дэлгэц, карт уншигч, чанга яригч
“АВТОХУДАГ v6.0” ухаалаг төхөөрөмж

Ухаалаг худаг · шинэ загвар

АВТОХУДАГ v6.0

Картаар болон апп-аар ус түгээх ухаалаг төхөөрөмж

Гүний, зөөврийн, ачилтын болон төв шугамын худагт 24/7 ажиллана. Гүйлгээ бүрийг бодит цагт бүртгэж, холболт тасарвал офлайн ажиллаад сэргэмэгц мэдээллээ илгээнэ.

  • Дуут зааварХэрэглэгчид ойлгомжтой, сайжруулсан.
  • Картгүй ч ус авнаАпп болон QR кодоор шууд төлнө.
  • Диспетчертэй яринаАсуудал гарвал шууд холбогдоно.
  • Мэдээллийн аюулгүй байдалХэрэглэгч, төлбөрийн мэдээллийг хамгаална.
  • Мэдрэгчтэй хяналтУсны түвшин, урсгалыг хэмжинэ.
  • Бат бөх тоноглолУдирдлагын самбар бүрэн шинэчлэгдсэн.

Бүтээгдэхүүний шугам

Эко Автохудаг иж бүрэн ухаалаг ус түгээх байр: 640 Вт нарны хавтан, халаалтын зардал 0 төгрөг, өвөл хөлдөхгүй

Эко Автохудаг

640 Вт нарны халаалт, 13.8 см дулаалгатай, ердөө 1.44 м² талбай эзлэх ус түгээх байр.

Цэнхэр Алт ATM цэвэр усны автомат: мэдрэгчтэй дэлгэц, картын терминал, ус авах хаалгатай тасалгаа

Цэнхэр Алт ATM Шинэ

7 шатлалт цэвэршүүлэлттэй усны автомат. Карт, бэлэн мөнгө, QR-аар төлнө.

  • АВТОХУДАГ усны төвийн барилга

    Усны төв

    Цэвэршүүлэлт, нөөцлөлт, түгээлтийг нэг дороос удирдах сум, орон нутгийн цэвэр усны цогц төв.

  • Урвуу осмосын RO шүүлтүүрийн төхөөрөмж

    RO шүүлтүүр

    Урвуу осмосын мембранаар ууссан давсыг 98% хүртэл шүүх 5 шатлалт цэвэршүүлэлт.

Усны автоматжуулалт · 2021 оноос

АВТОХУДАГ СКАДА

Гүний худгаас усан сан, өргөх станц хүртэл бодит цагт нэг схемээр хянах тоног төхөөрөмж, програм хангамжийн иж бүрэн шийдэл.

  • Насос, хүчдэл, гүйдлийн хяналт, авто ба гар горим
  • Урсгал, тоолуур, усан сангийн түвшин
  • Дохиолол, алсын удирдлага
  • Мэдээллийг 3 өөр дата төвд нөөцөлдөг
СКАДА системийн бүдүүвч СКАДА хяналт удирдлагын төв гүний худаг, усан сан, өргөх станцтай дохиогоор холбогдож, ус гүний худгаас усан санд, тэндээс өргөх станцад очно. СКАДА хяналт · удирдлага Гүний худаг Усан сан Өргөх станц
Зарчмын бүдүүвч
Нарны хавтангийн өмнө зогсож буй АВТОХУДАГ-ийн техникийн баг

Борлуулалтын дараах үйлчилгээ

Суурилуулалтаас хойш ч хамт

Техникийн ажилтнууд орон нутагт газар дээр нь суурилуулалт, засвар үйлчилгээ хийж, операторууд ажлын өдрүүдэд 3 ээлжээр худгуудыг хянадаг. Сэлбэгийг хотын төв дэх агуулахаас нийлүүлнэ.

техникийн ажилтан
20+
операторын ээлж
3
агуулах, үйлдвэр
600 м²
Монгол орны өөр өөр газарт суурилуулсан олон арван ус түгээх байрны зураг

1400+

худагт “АВТОХУДАГ”

21 аймгийн 317 харилцагчийн худгийг тоноглож, борлуулалтын дараах үйлчилгээгээр хэвийн ажиллагааг нь хариуцаж байна.

Бидний тухай

4 хүнтэй бригадаас үйлдвэрлэгч компани хүртэл

“Баялаг говь” ХХК 2006 онд байгуулагдсан. Барилгын гадна, дотор шугам сүлжээний ажлаас эхэлж, өнөөдөр барилга угсралт, автоматжуулалт, ус түгээх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.

  1. 2006

    Үүсгэн байгуулагдсан

    4 хүнтэй бригадаар дулаан, цэвэр усны шугам сүлжээний угсралт, автоматжуулалт, гагнуурын туслан гүйцэтгэгчээр эхэлсэн.

  2. 2010

    Тусгай зөвшөөрөл авсан

    Барилга хот байгуулалтын яамнаас барилга угсралт, дулаан, усны магистраль шугам, цахилгаан, холбооны сүлжээний тусгай зөвшөөрөл авч, 14 ажилтантай болж өргөжсөн.

  3. 2015

    “Автохудаг” систем хөгжүүлж эхэлсэн

    Ус түгээх байрны автомат системийн тоног төхөөрөмж, програм хангамжийг хөгжүүлж эхлэв. 2010–2015 онд 14 төсөлд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан.

  4. 2016

    “Автохудаг 2.0” зах зээлд

    Програм хангамж бүхий тоног төхөөрөмжийг анх амжилттай борлуулав.

  5. 2021

    “АВТОХУДАГ СКАДА”

    Усан сан, өргөх станцын автоматжуулалтын иж бүрэн шийдэл.

  6. 2022

    Жилд дунджаар 180 төхөөрөмж

    “АВТОХУДАГ” смарт төхөөрөмжийг жил бүр үйлдвэрлэн суурилуулж, 656 худагт хүрсэн.

  7. 2026

    АВТОХУДАГ v6.0 · 1 400+ худаг

    Шинэчлэгдсэн v6.0 загвар, мобайл апп гарч, платформ 21 аймгийн 317 харилцагчийн 1 400+ худагт хүрсэн.

Чадавх

Өөрийн баг, үйлдвэр, багаж, техник

“Баялаг говь” ХХК-ийн чадавх, 2022 оны байдлаар.

42

ажилтан, 3 хэлтэс

  • Барилга угсралтын хэлтэс18

    Барилгын инженер, цахилгааны инженер, ус хангамж ариутгах татуургын мэргэжилтэн, гагнуурчин 3, цахилгаанчин, бетон арматурчин 2, сантехникч 2, харуул 2, засал чимэглэлчин 5.

  • Автохудаг угсралт, засварын хэлтэс18

    Мэдээллийн технологийн, ус хангамжийн, барилгын инженер, холбоо угсралтын техникч 2, угсралтын ажилтан 8, туслах ажилтан 5.

  • Захиргаа, удирдлагын хэлтэс6

    Гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, нягтлан бодогч 2, лавлах утасны оператор, бичиг хэргийн ажилтан.

Үйлдвэр, ажлын байр

  • 600 м²Сэлбэгийн агуулах, тоног төхөөрөмж угсралт, худгийн барилгын үйлдвэр — хотын төвд
  • 100 м²Смарт худгийн засвар, туршилт тохируулгын үйлдвэр
  • 56 м²Менежмент, инженер техникийн ажилтнуудын оффис

Багаж хэрэгсэл

8иж бүрэн ком — смарт худаг угсралтын бригадын багаж: гагнуурын аппарат, 4 төрлийн цахилгаан өрөм, сүлжээний бахь, тестер, сантехник, цахилгааны багаж

120төрөл — барилга угсралтын багаж: угсралтын шат, зуурмагийн машин, нягтруулагч, газар ухах, засал чимэглэл, холбооны багаж

Тээврийн хэрэгсэл

  • Toyota Kluger4
  • Toyota Axio2
  • Toyota Prado1
  • Toyota Hiace1
  • Hyundai Porter1
№430 худгаас ус авахаар хүлээж буй иргэд
№430 зөөврийн худаг
№695 тоосгон ус түгээх байр, мэдээллийн самбар
№695
№52 ачилтын худаг өвлийн улиралд
№52

Нийгмийн хариуцлага

УСУГ-ын 4 худагт смарт төхөөрөмж суурилуулав

Нийгмийн хариуцлагын хүрээнд УСУГ-ын харьяа худгуудад “АВТОХУДАГ” смарт худгийн төхөөрөмжийг суурилуулсан.

ХудагТөрөлОгноо
№430Зөөврийн худаг2020/01
№695Зөөврийн худаг2020/01
№52Ачилтын худаг2021/01
№341Гүний худаг2021/05

Холбоо барих

Санал хүсэлт

Барилга угсралт, шугам сүлжээ, ус түгээх төхөөрөмж, автоматжуулалт — аль чиглэл байсан ч бидэнд бичээрэй.

Товч дарахад таны имэйл програм бэлэн загвартай нээгдэнэ.